Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явсан 2060 зөрчил бүртгэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

Прокурорын байгууллага энэ сарын 2-9-нд улсын хэмжээнд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хүлээн авсан 177,059 зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэсэн байна.

Үүнээс эрх бүхий албан тушаалтан 170,816 буюу 96.5 хувийг газар дээр нь, 2109 буюу 1.2 хувийг бүртгэлд авч хялбаршуулсан журмаар торгох шийтгэл оногдуулж, 1809 буюу 1 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн 1936 шийдвэрийг хянаж, 91 буюу 4.7 хувийг хүчингүй болгож, зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлсэн байна.

Мөн эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон 103 шийдвэрийг хянаж, 7 буюу 6.8 хувийг хүчингүй болгож, нэмэлт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийлгэхээр буцааж, 3 буюу 2.9 хувьд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, 18 буюу 17.5 хувьд эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шийдвэрлэн хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээжээ.

Зөрчлийн улмаас нийт 1,422,925,695 төгрөгийн хохирол учирснаас 254,637,343 буюу 18.1 хувийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад нөхөн төлүүлжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлөөс Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 169,528 буюу 96.7 хувийг, Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 2060 буюу 1.2 хувийг, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 937 буюу 0.5 хувийг, Жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 872 буюу 0.5 хувийг эзэлж байгаа нь хамгийн их байна.

Өнөөдөр 4 дүүрэгт цахилгаан хязгаарлана
Өнөөдөр 4 дүүрэгт цахилгаан хязгаарлана
 
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Гэмт хэрэг үйлдэж, оргон зайлсан 2 этгээдийг Казакстан улсаас баривчлан авчирлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!