Монгол Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ. Тэд өнгөрөгч онд Засгийн газартай хийсэн цалин хөлс нэмэгдүүлэхтэй холбоотой хэлэлцээр биелэхгүй байгаа талаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Ч.Нарантуяа "Засгийн газар цалин нэмэх сургаар баяртай байсан эмч нарынхаа итгэлийг хөсөр хаяж байна. Эмч, ажилчдын нэмэгдлийг 30 хувиар нэмэгдсэн цалингаас тооцож олгохгүй бол ажил хаялтаа эхлүүлье гэдэг шаардлагыг ч тавьж байгаа. Цалингийн нэмэгдлийг далимдуулж, 9 хувийн цомхотголыг хийгээд эхэлсэн. 20-иодхон хүнтэй сумын ЭМТ-ийн үйлчлэгч, жолоочийг халж байна" гэлээ.