Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох асуудлыг судлах үүргийг Сангийн сайдад өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ өсөлтийг өрхийн хаалгаар оруулж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх 134 ажил бүхий албан даалгавар гаргаж, сайд нарт үүрэг өглөө. Тухайлбал дараах асуудлуудыг судлан шийдвэрлэх үүргийг Сангийн сайд Б.Жавхланд өгсөн байна. Үүнд:

- Гадаадын банкийг дотоодын зах зээлд нэвтрүүлэх

- НДШ-ийн өрийг 12-24 сарын шатлалтайгаар, торгууль ногдуулахгүйгээр төлүүлдэг болох

- Орон нутагт шилжин суурьшвал ХХОАТ-ыг 15 хүртэлх сая төгрөг дотор чөлөөлөх

- АМНАТ-ийг орон нутагт үлдээх хувийг нэмэгдүүлэх

- Хөрөнгө оруулалтын сангийн татварыг 5 хүртэл жил чөлөөлөх

- Төрийн худалдан авалтын тодорхой хувьд ЖДҮ эрхлэгчдийг оролцуулах

- Туслан гүйцэтгэгчийн төлбөр барагдуулах хугацааг үндсэн гэрээнд тусгах зэргийг үүрэг болголоо.

Цувралыг хэн тэргүүлэх эсэхийг шийдэх тоглолт өнөөдөр болно
Цувралыг хэн тэргүүлэх эсэхийг шийдэх тоглолт өнөөдөр болно
 
“АН-ынхан хувийн хэвшлийг дэмжихгүй, төрийг данхайлгая гэж байгаа бол намынхаа үзэл баримтлалаа өөрчлөх хэрэгтэй“
“АН-ынхан хувийн хэвшлийг дэмжихгүй, төрийг данхайлгая гэж байгаа бол намынхаа үзэл баримтлалаа өөрчлөх хэрэгтэй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/03/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.