BLAST Open Spring 2026 тэмцээнд оролцож байгаа "The Mongolz" баг хэсгийн эхний тоглолтоо өнөөдөр "MOUZ" багийн эсрэг хийнэ. Хоёр багийн тоглолт үдшийн 23:00 цагаас эхлэх хуваарьтай байна. Тоглолт BO3 зарчмаар явагдана. Хоёр баг саяхан болж өнгөрсөн ESL Pro League Season 23 тэмцээнийг хэсгийн шатанд таарч "MOUZ" багийн ялалтаар өндөрлөсөн. Энэ тоглолтоос хожил авсан баг дараагийн шатанд "Vitality" болон "9z Team" багуудын хожсонтой нь тоглох хуваарьтай байна.
Энэхүү тэмцээний А хэсэгт байгаа багууд эхний тоглолтоо хийж "FURIA", "TYLOO"-г, "Aurora", "FaZe"-г буулган авсан. Ингэснээр дараагийн шатанд "FURIA", "Aurora" багууд тоглохоор оноолт таарсан. Мөн "NAVI", "B8"-г "Falcons", "NRG"-г буулган авч дараагийн шатанд учраа таараад байгаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!