Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс “Пирамид-Орд” ХХК-ийн санаачлан хэрэгжүүлэх 4 блок 60 хувийн гүйцэтгэлтэй “Буман залуус-296 айлын орон сууц” төсөлд зориулж зээл олгосон. Зээлийн удирдлагын хорооны дүгнэлт, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын зээл олгох тухай тушаалaaр 2017 онд 10,0 тэрбум 2018 онд 5,0 тэрбум нийт 15.0 тэрбум төгрөгийн зээлийг 4 жилийн хугацаатай 13.44 хувийн хүүтэйгээр олгосон. Хөгжлийн банкнаас олгосон зээлийн дүн өнөөдрийн байдлаар 24,633,840,723.98 /24,6 тэрбум/ төгрөг, нийт барьцаа хөрөнгийн эрсдэл тооцсон үнэлгээ нь 31,062,944,000.00 /31,0 тэрбум/ төгрөг байгаа нь зээл, барьцаа хөрөнгийн харьцаа 79.3% байна.
“Пирамид-Орд” ХХК нь 2006 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр барилгын засал чимэглэл, барилгын засвар, гадаад худалдаа, барилга угсралтын үйл ажиллагаа явуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэлтэйгээр үүсгэн байгуулагдсан. Тус компанийг зээл авч байх үед болон өнөөдрийн байдлаар компанийн нийт хувьцааг иргэн Гомбо овогтой Цолмон эзэмшдэг.
БАРЬЦАА ХӨРӨНГӨ ДЭЭР ҮҮССЭН АСУУДАЛ
Зээлийн барьцаанд 4 ширхэг 60%-ийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг нийт 10.0 тэрбум төгрөгөөр үнэлэн барьцаалсан бөгөөд зээл, барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй байхад хэсэгчлэн санхүүжилтээр 15.0 тэрбум төгрөгийг санхүүжүүлсэн.
Мөн зээлийн барьцаа хөрөнгө болон “Ардчилсан залуучуудын холбоо”-ны нэр дээрх газрыг тухайy үеийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гарын үсэгтэй тогтоолоор барьцаалсан байдаг. Өнөөдрийн байдлаар тус барилга барьсан газар нь МАОХ-ын нэр дээр байдаг ба “Пирамид Орд” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхэд 100.0 сая төгрөгийн дуудлага худалдааны үнийг МОАХ тушаагаагүй зэрэг маргаан гарч байна.
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгох зорилгоор дараах барьцааны гэрээнүүдийг байгуулсан. Хөрөнгийн үнэлгээг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 2021.06.08-ны өдрийн байдлаар хийсэн. Үүнд:
Барьцааны гэрээний дугаар |
Барьцаа хөрөнгийн үнэлгээ (төгрөг) |
Газар-УБ хот ХУД-ын 10 хороо, 10,000 м.кв эзэмших эрхтэй газар |
440,000,000.00
|
Орон сууцны зориулалттай 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга |
7,444,272,000.00
|
УБ хот, ХУД-ын 10-р хороо, Буянт Ухаа, Наадамчдын зам гудамж, 203 тоот хаягт байршилтай, 6426 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө |
7,867,200,000.00
|
УБ хот, ХУД-ын 10-р хороо, Буянт Ухаа, Наадамчдын зам гудамж, 201 тоот хаягт байршилтай, 3400 м.кв 60 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө |
7,867,200,000.00
|
УБ хот, ХУД-ын 10-р хороо, Буянт Ухаа, Наадамчдын зам гудамж, 203 тоот хаягт байршилтай, 6426 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө |
7,444,272,000.00
|
Нийт |
31,062,944,000.00
|
ЗЭЭЛД АВЧ ХЭРЭГЖҮҮЛСЭН ӨМНӨХ АРГА ХЭМЖЭЭ
Зээлийн өр төлбөрийг барагдуулах үүднээс зээлийн зөрчлийг арилгах талаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн холбогдох уулзалтыг удаа дараа зохион байгуулан ажилласан.
Мөн зээлийн өр төлбөрийг төлж барагдуулах, цаашид авч хэрэгжүүлэх ажиллагааны талаарх уулзалтыг удаа дараа зохион байгуулж ажилласан ба тус компанийн нэр дээр байдаг Буман залуус хорооллын хажууд байрлах 100 хүүхдийн 2 давхар цэцэрлэгийг хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн тухайн цэцэрлэгийг сургуулийн өмнөх боловсролыг дэмжих ажлын хүрээнд улсад худалдан борлуулах чиглэлээр Боловсролын үнэлгээний газар, Нийслэлийн засаг даргын орлогчид холбогдох албан бичгийг хүргүүлэн, уулзалтыг зохион байгуулж ажиллаж байна.
“Пирамид Орд” ХХК-ийн зүгээс нэмэлт хөрөнгө буюу үйлчилгээний талбай болон фитнес талбайг Хөгжлийн банканд санал болгоод байгаа бөгөөд хөрөнгийн үнэлгээг хийлгэн ажиллаж байна. Мөн тус компанийн хаан банкны дансанд битүүмжлэгдсэн 40.0 сая төгрөгийг зээлийн өр төлбөрт хасалт хийлгэх хүсэлт гаргаж, Хаан банканд холбогдох хүсэлтийг хүргүүлсний дагуу зээлийн өр төлбөрөөс хасалт хийлгэсэн.
Авлигатай тэмцэх газарт холбогдох гомдлыг гаргасан ба Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлийг гаргаад байна.
ШҮҮХИЙН МАРГААН
Зээлийн өр төлбөрийг барагдуулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй тул банкнаас 2022.08.29-ний өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 24,6 тэрбум төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүхээс 2022.09.06-ны өдрийн шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн, одоогоор шүүх хурлын тов зарлагдаагүй байна.
Мөн шүүхэд гаргасан хүсэлтийн дагуу “Пирамид Орд” ХХК-д холбогдох Хөгжлийн банкны нэхэмжлэлийн дүнд хөрөнгийн битүүмжийг хийж ажилласан ба нэхэмжлэлийн шаардлагыг 2022.12.30-ны өдрийн байдлаар нэмэгдүүлэн /25,415,705,929.45/ ажилласан.
“Пирамид Орд” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Бэсон” ХХК нь улсын комиссын шийдвэрийг хууль бус гэх үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан ба гомдол шийдэгдэх хүртэл улсын комисс ажиллах боломжгүй болсон.
Зээлдэгчийн зүгээс “Буман залуус 296 айлын орон сууц” төсөлд олгосон санхүүжилтийн дагуу барилгын бүтээн байгуулалтын ажил хийгдсэн бөгөөд Улсын Комисст барилгыг хүлээлгэн өгөх үед туслан гүйцэтгэгч компани болох “Бэсон” ХХК нь Эрүүгийн цагдаагийн газар, Прокурорын газар, Авлигатай тэмцэх газар тус тус хуурамч бичиг баримт ашигласан, Иргэний хэргийн шүүхэд ажил гүйцэтгэлийн мөнгөн дүн олгоогүй, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд Улсын Комисс хууль бус шийдвэр гарган бүрэн бус барилгыг хүлээн авсан зэрэг асуудлаар гомдол, нэхэмжлэл тус тус гаргасан.
Үүнээс үүдэн “Буман залуус хороолол”-ын 201, 202 дугаар барилгад Улсын комисс ажиллах боломжгүйд хүрч компанийн үндсэн хөрөнгө бус худалдан борлуулах, олох орлогоор өр төлбөрийг барагдуулах зорилгоор барьж ашиглалтад оруулсан үл хөдлөх хөрөнгийн эдийн засгийн эргэлтийг өнөөдрийг хүртэл бүрэн зогсоосон. Мөн “Пирамид орд” ХХК нь буман залуус төслийн хүрээнд баригдсан орон сууцуудад улсын комисс хүлээж аваагүй байхад 2020-2021 онд урьдчилгаа төлбөр авч иргэдэд худалдан борлуулсан зэрэг зөрчил гаргасан.
“Буман залуус” хорооллын орон сууцанд улсын комисс хүлээж аваагүй байхад иргэдтэй гэрээ байгуулан худалдан борлуулж, иргэдийг орон сууцанд оруулан мөнгийг хувь дансаар иргэдээс шаардаж авсан байна.