Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХӨГЖЛИЙН БАНК: “Монполимет“ ХХК 82.4 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй. Зээлээ төлөхгүй бол хууль хяналтын байгууллагад хандахаар ажиллаж байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 20 секунд

Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн удирдлагын хорооны /ЗУХ/ 2014 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр, ЗУХ-ны 2014.12.23-ны 2014/146 шийдвэр, ЗУХ-ны 2015.01.13-ны 2015/03 шийдвэр, ЗУХ-ны 2015.05.07-ны 2015/52 шийдвэр, ТУЗ-ийн 2014.10.15-ны 74 тогтоол, ТУЗ-ийн 2015.01.19-ний 04 тогтоол, ТУЗ-ийн 2015.05.28-ны 35 тогтоолоор “Монполимет” ХХК-д 65,000,000 ам.долларын зээлийг жилийн 7,85 хувийн хүүтэй, 7 жил 2 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэсэн.

  1. 2014.10.28-ны өдөр 35,033,663.31 /35,0 тэрбум/ ам.доллар,
  2. 2015.06.30-ны өдөр 29,966,336.69 /29,9 тэрбум/ ам.доллароор хэсэгчилж зээлийг бүрэн олгосон. Тус зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хугацаа хэтэрч эхэлсэн. 2022.12.31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 42.3 сая ам.доллар, хүүгийн төлбөрт 25.2 сая ам.доллар нийт 67.5 сая ам.долларын эргэн төлөлтийг хийсэн байна.

2022.01.20-ноос хойш хугацаанд төлөгдсөн дүн үндсэн зээлийн төлбөрт 8,9 сая ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 9.3 сая ам.доллар нийт 18.2 сая ам.доллар буюу 55.0 тэрбум төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн байна.

2022.12.31-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 23.9 сая ам.доллар /82.4 тэрбум төгрөг Монголбанкны 2022.12.31-ний албан ханшаар/ өр төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Зээлийн гэрээний хугацаа 2021.12.28-ны өдрөөс дуусгавар болсон хэдий ч зээлдэгчийн зүгээс дэлхий нийтэд тархсан цар тахлын нөхцөл байдлаас хамаарч зээлийн хугацаанд нь хаагаагүй тул зээлээс тодорхой хэмжээнд төлбөр төлж зээлийн хугацаа сунгах хүсэлтийг гаргасан. Банкны зүгээс зээлдэгчээс ирүүлсэн хүсэлтийн дагуу судалгааг хийсэн ба эцэслэн шийдвэрлээгүй байна. “Монполимет” ХХК-ийн зүгээс зээл олголтын шимтгэлтэй холбоотой нэхэмжлэл шүүхэд гаргасан. Банкны зүгээс гэрээнд заасан харилцааны хүрээнд зээлдэгчид зээлийн төлбөрийг төлүүлэх шаардлага тавих ба төлөхгүй тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандахаар ажиллаж байна.

“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа хоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.