Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Гарамжав: Монцемент төсөл 200 хувьтай хэрэгжсэн гэдгийг би бардам хэлнэ, зээлийг 100 хувь зориулалт дагуу зарцуулсан

Огноо
Унших
1 минут 21 секунд

No description available.Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "Монполимет" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг шинжлэн судалж байгаа юм. Тодруулбал, эл компани нь Монцемент төслийг санхүүжүүлэхээр ХБ-наас 2014 онд 186.2 тэрбум төгрөгийн зээлийг авсан байдаг.

Зээлийн асуудалтай холбогдуулан өнөөдрийн сонсголд УИХ-ын гишүүн асан, "Монполимет" ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжав гэрчээр оролцож байгаа юм. Тэрбээр "Монполимет" ХХК-д хамгийн хатуу нөхцлөөр шалгалт хийсэн. Хамгийн наашгүй нөхцлөөр уулзалт хийж байсан. Бид өмнө хэд хэдэн үйлдвэр барьсан туршлагатай байсан юм. Хэрэгжилт 200 хувь гэж би бардам хэлнэ. Хөгжлийн банкны зээлийг 100 хувь зориулалт дагуу зарцуулсан. Хөгжлийн банкны зорилгод байгаагүй цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх инновацийг шингээсэн гурван цогц үйлдвэрийг барьсан. Улсын хангаж чадахгүй байгаа 5000 квт эрчим хүчийг үйлдвэрлэж, өөрөө өөрийгөө эрчим хүчээр хангадаг. Тиймээс зорилгоо хангасан гэж хэлээд байгаа юм" гэлээ.

Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шатанд оролцогчдод мэдээлэл өгөх эрдэмтэн, судлаачдыг санал болгохоор боллоо
Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар шатанд оролцогчдод мэдээлэл өгөх эрдэмтэн, судлаачдыг санал болгохоор боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд