Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШИНЖЭЭЧ: ХБ-ны зээлийн санхүүжилтээс 375 мянган ам.долларыг Н.Мөнхнасангийн дансанд шилжүүлсэн нь зээлийн зориулалттай нийцэхгүй байна

Огноо
Унших
0 минут 50 секунд

No description available.Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "Монполимет" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг шинжлэн судалж байгаа юм. Тодруулбал, эл компани нь Монцемент төслийг санхүүжүүлэхээр ХБ-наас 2014 онд 186.2 тэрбум төгрөгийн зээлийг авсан байдаг. Ингэхдээ анхаарал хандуулах зээлийн ангилалд багтжээ.

Шинжээчийн танилцуулснаар, зээлийн санхүүжилтээс 40 мянган ам.долларын хоёр удаагийн бэлэн зарлагын гүйлгээнд зарцуулалтыг нягтлах боломжгүй байгаа бөгөөд 375 мянган ам.долларыг тус компанийн захирал Н.Мөнхнасангийн дансанд шилжүүлсэн нь зээлийн гэрээнд заасан зориулалттай нийцэхгүй байна гэлээ.

З.Батырбек: Шүүхийн шийдвэр гарсан ч хөрөнгийн маргаан үүсгэж хугацаа алдаж байна
З.Батырбек: Шүүхийн шийдвэр гарсан ч хөрөнгийн маргаан үүсгэж хугацаа алдаж байна
 
ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн
ЗГ: Улс орны эрх ашгийн эсрэг зохион байгуулалттай гүтгэлэг тарааж байгаа цахим хаягуудыг хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.