Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2023.01.20/ тав дахь өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "Сод монгол групп" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, эл компани нь тос, тосолгооны материалын үйлдвэр байгуулах төсөлд зориулж Хөгжлийн банкнаас 2017 онд 14 тэрбум төгрөгтэй тэнцэх 669 иений зээлийг авсан байдаг. "Сод монгол групп" ХХК-ийн 95 хувийн хувьцааг УИХ-ын гишүүн Ц.Анандбазар эзэмшдэг.
Зээлийн асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Зээл олгох үед улс төрийн нөлөөлөл үзүүлсэн үү" гэж УИХ-ын гишүүн Ц.Анандбазараас тодруулахад "Хөгжлийн банкнаас зээл авснаар Сод монгол групп вальютын алдагдалд орж, хүнд нөхцөлд буцаан төлсөн, ямар нэгэн улс төрийн нөлөө ороогүй" гэлээ.