Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОКУРОР: С.Батдөлөөс хураагдсан 10 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг ТОГТООХООР ажиллаж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 26 секунд

УБТЗ-ын Тээвэр зохицуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан. Тодруулбал, С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдүүдийнх нь гэрээс 10 гаруй тэрбум төгрөг бэлэн болон бэлэн бусаар олдсон байдаг. Мөн тансаг зэрэглэлийн хаус худалдаж авах баримт бичгүүдээ хураалгасан.

Түүний хэргийн талаар Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 дүгээр хэлтсийн дарга Б.Мөнх-Одоос тодруулахад "Иргэн С.Батдөлтэй холбоотой хэрэгт хэрэг бүртгэлийн хэрэг нээхэд цугларсан баримтаас үзэхэд, татвар төлөхөөс зайлсхийсэн, гэмт хэргийн улмаас олсон мөнгө, мөнгө угаасан байж болзошгүй хоёр үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хураагдсан мөнгөний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явагдаж байна. АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдвол АТГ-аас яллагдагчаар татах саналаа прокурорт өгнө. Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлээд үндэслэлтэй байна гэж үзвэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татна" гэлээ.

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг яллагдагчаар татах ТОГТООЛ ГАРГАЖЭЭ
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэнг яллагдагчаар татах ТОГТООЛ ГАРГАЖЭЭ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд