Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: С.Батдөлийг өмгөөлөгчгүй гэх шалтгаанаар хурлыг нь хийлгүй сулласан шүүгч Г.Золбоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 41 секунд

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг 48 цаг хойшлуулшгүйгээр барьсан ч өчигдөр сулласан нь олны нийтийн эгдүүцлийг хүргэж байна. Учир нь гэрээс нь олон тэрбум төгрөг илрүүллээ хэмээн сүр дуулиантайгаар баривчилж, мэдээлэл хийсэн ч ийнхүү сулласан хэргээ нуун далдлах хангалттай боломж олголоо гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байгаа юм.

Тодруулбал, энэ сарын 5-6-нд шилжих шөнө ЭЦГ-аас С.Батдөлийн гэр болон хамаарал бүхий этгээдийн гэрт нэгжлэг хийж, 7.3 тэрбум төгрөг бэлнээр, 4 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг үндэслэлгүйгээр авсан байж болзошгүй хэмээн хураан шалгаж буй. Харин ЭЦГ-аас түүнийг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд гаргасан ч Баянгол дүүргийн шүүгч Г.Золбоо өмгөөлөгч байхгүй, ажлын цаг дууссан гэх шалтгаанаар цагдан хорионы хурлыг нь хийгээгүй байна.

Улмаар түүнийг цагдан хорих эсэх шүүх хурлыг ирэх даваа гарагт буюу энэ сарын 9-нд хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.

С.Батдөлийг цагдан хорих боломжгүй гэх шийдвэр гаргасан шүүгч Г.Золбоо нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 5 дугаар сарын 21-ны өдрийн 42 дугаар зарлигаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдож байжээ.

Н.Энхбаяр: Хоёр танхимтай, сонгодог парламентыг бий болгох ШИНЭ Үндсэн хуулийн төсөл бэлэн болсон. Шилжилтийн үеийн Үндсэн хуулийг яаралтай өөрчлөх цаг болсон
Н.Энхбаяр: Хоёр танхимтай, сонгодог парламентыг бий болгох ШИНЭ Үндсэн хуулийн төсөл бэлэн болсон. Шилжилтийн үеийн Үндсэн хуулийг яаралтай өөрчлөх цаг болсон
 
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -7 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.