Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: Л.Мөнхбаясгалан “Жагсагчид буруутай“

Ангилал
Social pop
Огноо
Унших
3 минут 19 секунд

"Жагсагчид буруутай!!!

Тиймээ, та нар өөрсдөө буруутай. Анхнаасаа та нар бусдыг ялгаварлан гадуурхаж жагсаалаа эхэлсэн. Талбай дээр ирэх хүмүүсийг айж бэргэтэл тэнэг тэнэг юм их ярьсан. Олны танил, имплүүсэрүүдийг бас хэвлэл мэдээллийг, лайвчдыг, жижиг намын төлөөлөгчдийг ч шууд гадуурхаад элдвээр цоллож эхэлсэн. Уг нь өнөөгийн нийгэмд бүгд л бухимдаж байгаа. Тэд дуу хоолойгоо нэмэрлэх гэхээр өмнөөс нь хажиглаж доромжилсон. Ямар ч хамаагүй хүмүүсийг “ өө тэрний гар хөл, энэний тролл…. Муу П минь… лаларуудаа… долоогч “ гээд л зүхцгээсэн.

Уг нь нийгмээ өөрчлөх гэсэн чин санаатай л юм бол нэг ч гэсэн хүн та нарт нэмэр болох ёстой. 3 саяулаа талбайд гарахын тулд хүн бүрийг дуудах ёстой. Бүх хүнд учраа хэлж, ярилцаж, таниулж ойлголцох ёстой байсан.

Архичин , тэнэмэл, янхан, гэмт хэрэгтэн ер нь хэн ч байсан үгээ хэлж үзэл бодлоо нэгтгэх эрхийг нь та нар олгоогүй!!! Хэдхэн хүн л өөрсдийгөө цэвэр ариун шударга гээд бусдыгаа гүтгэж байсан. Ийм байхад чинь яаж түмэн олон та нарыг дэмжих юм бэ!!! Бас та нарт үзэл санаа байгаагүй. Та нар юм уншаагүй, юм мэдэхгүй байсан. Та нар хүний үг сонсохгүй байсан. Бөөн хардлага, сэрдлэг….

Та нарын энэ байдлыг эрх баригчид харин “ганган” ашигласан. Дотроо эв нэгдэлгүй, үзэл санаагүй, юм мэдэхгүй хэдхэн “бацаан”-ыг донхорлох юу байхав дээ, энэ коммунист намд!!! 100 жилийн настай, коминтерн угшилтай МАНгасуудад хөөрхий жагсагчид ёстой л үдийн будаа байлаа. Залуусаа!!! Хүний үгийг сонс, үйл ажиллагаагаа нэгтгэ!!! Хүнээс ичихгүй юм асуу!! Хэн ч ирсэн хүндэтгэ!!! Өөрчлөлтийг олуулаа хийдэг болохоос ФБ ийн хэдэн үзэгчээр, комментоор шийдэж болдоггүй байгаа биз!!! Чиний эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддаг гэдгийг бүү март!!! Жагсаалд ирсэнгүй гэж харааж зүхэж байхын оронд “яагаад ирэхгүй байна вэ” гэж өөрсдөөсөө асуу!!! Өөрсдийгөө толинд хар!!! Одоо та нарыг хэсэг хэсгээр чинь гүтгэж, саатуулж, нэр хүндэд чинь халдаж байгаа биз!!! Эв түнжингүй, бие биенээ хардсан та нарыг коммунистууд зажилахгүй залгина гэдэг энэ! Болгоомжтой бай!!! Бусдыг хүндэтгэж эвээ хичээвэл наад талбай чинь дорхноо дүүрнэ… 1990 онд талбайг дүүргэсэн хүмүүсийн эв нэгдлээс Улс төрийн товчоо айсан юм шүү дээ" хэмээн сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ.

Д.Баянжаргал: Нүүрсний хэрэгт нийт 2871 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 65549 хуудас баримтыг хураан авсан
Д.Баянжаргал: Нүүрсний хэрэгт нийт 2871 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 65549 хуудас баримтыг хураан авсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.