Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, авлигатай хийх тэмцэл нэг алхам урагшиллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 30 секунд

Авлигатай тэмцэнэ гэж аман дээрээ ярьдаг ч нийгмийн бүхий л давхарга нь авлигадаа идэгдэж, том нь том, бага нь бага хэмжээгээр хээл хахууль авч байна хэмээх шүүмжлэл нийгэмд бий. Тэр дундаа улс төрчдийн авлига хээл хахуулийн хэрэг хууль хяналтын шатанд очиж "бүдгэрч" орхидог буруу жишгийг халах шаардлагын хүрээнд эрх зүйн шинэтгэл хийхийг ард түмэн Засгийн газарт хүргүүлж, Төв талбайд 15 дахь өдрөө жагсаж байна. Яг энэ цаг мөчид УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, эцэслэн баталлаа. Ийнхүү Засгийн газраас өргөн барьсан эл хууль эцэслэн батлагдсанаар жагсагчдын зүгээс тавьсан шаардлагууд биеллээ олох суурь нөхцөл бүрдэж байна. Жагсагчид тэмцлээ үр дүнд хүргэж болдгийг баталж чадлаа.

Нөгөө талдаа, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай хийх тэмцэл нэг алхам урагшиллаа. Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн авлига, албан тушаалын гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийддэг эрх зүйн орчныг хүчингүй болгох, хахууль авах гэмт хэргийн ялын дээд хэмжээ 5-12 жил байсныг 12-20 жилийн хорих ял болгон нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан юм. Өөрөөр хэлбэл, эрх бүхий албан тушаалтан авлига авч хууль зөрчихөөсөө өмнө "хариуцлага нь чангарсан" гэдгийг санаж таарна гэсэн үг. Энэ хэрээр авилга авах магадлал буурах магадлалтай.

Түүнчлэн албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон бол төрийн хаалга дахин татах боломжгүй гэх агуулга бүхий заалт нь хуулийн төслийн гол онцлог юм. Тодруулбал, шүүхээр шийтгэгдсэн этгээдийн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах, өршөөл уучлал, үзүүлэхгүй байх, албан тушаалаа урвуулан ашиглаж авлигын замаар олсон хөрөнгө орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран хурааж, улсын орлого болгохоор тусгасан юм.

Маргааш Улаанбаатарт -13 хэм хүйтэн
Маргааш Улаанбаатарт -13 хэм хүйтэн
 
Ой, хээрийн түймэрт 504.913 га талбай, 19 толгой бог мал өртжээ
Ой, хээрийн түймэрт 504.913 га талбай, 19 толгой бог мал өртжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.