Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ХЗДХЯ-наас боловсруулж буй Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл өгөх үеэр Богд ууланд газар олгохгүй байхаар хуульчлах бодолтой явдаг талаараа өөрийн байр суурийг илэрхийлэв. Түүнээс гадна цаашид тэнд газар олголт хийхгүйгээр Богд уулыг үндэсний цэцэрлэгт хүрээлэн байдлаар ашиглах ёстой гэх саналыг БОАЖ-д хүргүүлж байсан талаараа дурдав.