Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Утаажилтын бүсээс 9 иргэний амь нас, 1,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалав

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 30, аврах ажиллагааны 7 нийт 37 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 9 иргэний амь нас, 1.3 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа.

Дээрх дуудлагын тоог өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.9%-аар буурсан байна.

"Гал түймэрт өртөж нэг иргэн нас барсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахуйн гал түймрийн 1588, ой, хээрийн түймрийн 6, аврах ажиллагааны 204 нийт 1798 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.5%-аар өсжээ" гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ШУУД: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа хэлэлцүүлэг болж байна
ШУУД: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд олон талт хамтын ажиллагаа хэлэлцүүлэг болж байна
 
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
YONHAP NEWS: Прокуророос баривчлагдаад буй Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг үргэлжлүүлэн 20 хоног хорьж шалгах төлөвтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.