Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ПРОТОКОЛ: Архангай аймгийн Засаг даргад В.Мөнхбатыг нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 55 секунд

Аймгийн ИТХ-ын ээлжит бус есдүгээр хуралдаан өчигдөр 17.50 цагт эхэллээ. Хуралд МАН-ын 19 төлөөлөгч ирсэнгүй харин АН-ын 20 төлөөлөгч оролцож, ирц 51,2 хувьтай байсан аж.

Хуралдааны эхэнд АН-ын бүлгийн дарга Ч.Мөнхбат: Аймаг орон нутаг, эдийн засгийн нөхцөл байдал, маш олон ажил ар араасаа хүлээгдэж байгаа учраас АН чухал шийдвэр гаргах шаардлагатай байна. МАН-ын төлөөлөгч нарыг хуралдаа ирэх байх гэж бодож байна

Хурлын ажлын албанд МАН-ын бүлгийн дарга утсаар хариу хэлэхдээ: "Хууль бус хурал учраас манайх оролцохгүй" гэжээ.

Хуралдааны дундуур буюу 18.15 цагт МАН-ын бүлгийн дарга Б.Цэрэннадмид, төлөөлөгч Д.Мөнхбат нар танхимд ирж, мэдэгдэл хийлээ. Мэдэгдэлд "Та бүхэн чадамжтай байж, хуулиар хүлээсэн эрх хэмжээ, үүргээ ойлгож, ард иргэдийн өмнөөс шийдвэр гаргаж байгаа гэдгээ цаг тутам санаж сэрээсэй. Хууль бус хуралд манай намын бүлэг оролцох боломжгүй. Эндээс ямар нэг шийдвэр гаргавал МУ-ын Засгийн газар, хууль хяналтын байгууллагад хандах болно" гээд танхимаас гарав.

ИТХ-ын дарга Б.Батжаргал: Өнөөдрийн хурлыг хууль бус хурал гэж хэлэхгүй

АН-ын бүлгийн дарга Ч.Мөнхбат: Зөвлөлийн хурлыг хоёр намын гишүүд хамтдаа хийгээд хурлыг хойшлуулах товыг гаргасан. МАН-ын бүлгийнхэнд шүүмжлэл хэлэхэд Засаг даргыг огцруулах болохоор шөнөөр зөвлөлийг хуралдуулаач гэж гуйж байгаад хуралдуулдаг, хуралд орж ирээд болоод байдаг. Нэгийн зөрүүтэй гэдэг улс төрийн нөхцөл дээр дөрөөлөөд ажлыг нь хийлгэхгүй хоёр Засаг даргын ард гарчихаад сууж байгаа юм.

Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхдээ илээр санал хураах шийдье.

Ингээд Аймгийн Засаг даргын орлогч, одоо Засаг даргыг түр орлон гүйцэтгэж байгаа Ванчингийн Мөнхбат төлөөлөгчийг АН-ын 20 төлөөлөгч 100 хувийн саналаар дэмжин Засаг даргад нэр дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлахаар боллоо.

ВАНЧИНГИЙН МӨНХБАТ

*1978 онд төрсөн. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.

*1986-1996 онд Ерөнхий боловсролын сургууль

*1996-2000 онд Идэр дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгссөн.

*2015-2016 онд Удирдлагын академийг Төрийн захиргааны удирдлагын менежерээр төгссөн.

АЖЛЫН ТУРШЛАГА:

*2008-2012 онд Архангай аймгийн Хайрхан сумын Асгат багийн Засаг дарга

*2012-2020 онд Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга

*2020 оноос одоог хүртэл Архангай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байна.

Бусдын толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяагийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
Бусдын толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяагийн хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -12 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.