Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архангай аймгийн Засаг даргыг сонгох ИТХ-ын хурал өнөөдөр 15.00 цагт болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Архангай аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр болж, аймгийн Засаг даргаа огцруулах шийдвэр гаргасан. Тодруулбал, шөнийн 02.15 цагт 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцож огцруулахыг төлөөлөгчдийн 56,4 хувийн саналаар дэмжиж, Ерөнхий сайдад уламжилсан байдаг.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймгийн Засаг даргыг огцруулах захирамжийг өнгөрсөн аравдугаар сарын 11-ны өдөр гаргаснаар М.Батжаргалыг огцруулаад юм.

Тэгвэл аймгийн ИТХ-ын ээлжит бус есдүгээр хуралдаан өнөөдөр 15.00 цагаас хуралдана. Хуралдаанаар аймгийн Засаг даргыг сонгох юм.

SOCIAL POP: Д.Сарангэрэл Б.Болор-Эрдэнийг ӨМӨӨРӨВ
SOCIAL POP: Д.Сарангэрэл Б.Болор-Эрдэнийг ӨМӨӨРӨВ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ