Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архангай аймаг “ШИЛЭН“ ажиллагаанд нэгдэхгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

"5Ш" ажиллагааны нэг болох Шилэн ажиллагааны хүрээнд төрийн өмчийн байгууллагуудаас яамд, агентлагууд, төрийн оролцоотой компаниудын мэдээллийг нээлттэй байршуулах ажлыг эрчимжүүлж буй. Өнгөрсөн нэг сарын хугацаанд л гэхэд Хөдөө аж ахуйг дэмжих сан болон Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сан тэргүүтэй 7 төрлийн мэдээллийг шилэн болгож нээлттэй мэдээллээд буй. Тэгвэл мэдээллээ ил тод байршуулж буй байдлаар нь авч үзвэл, дүүргүүдээс Налайх 49.29, Багахангай 43.66, Сүхбаатар дүүрэг 43.05 хувь буюу хамгийн муу үнэлгээ авчээ. Харин аймгуудаас Дорнод, Сүхбаатар, Булган, Ховд, Говь-Алтай аймгийн хамгийн муу үнэлгээтэй байгаа бол Архангай аймаг мэдээллээ огт байршуулаагүй буюу 0.00 хувийн үзүүлэлттэй байна.

“Сүхбаатар, Багахангай дүүргүүд мэдээллээ шилэн болгох ажилд хамгийн “МУУ“ үнэлгээтэй байна“
“Сүхбаатар, Багахангай дүүргүүд мэдээллээ шилэн болгох ажилд хамгийн “МУУ“ үнэлгээтэй байна“
 
Хуулийн зүйн салбарын 30 гаруй мянган албан хаагч, ДХИС-ийн багш оюутнуудыг хиймэл оюун ухаанд суурилсан EF EFEKTA англи хэлний хөтөлбөрт хамруулна