Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Архангайн Засаг даргыг сонгох ИТХ-ыг энэ сарын 7-ны өдөр хүртэл хойшлууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 54 секунд

Архангай аймгийн ИТХ-ын наймдугаар хуралдаан өнгөрсөн есдүгээр сарын 29-ний өдөр болж, аймгийн Засаг даргаа огцруулах шийдвэр гаргасан. Тодруулбал, шөнийн 02.15 цагт 100 хувийн ирцтэйгээр хуралдаж, аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцож огцруулахыг төлөөлөгчдийн 56,4 хувийн саналаар дэмжиж, Ерөнхий сайдад уламжилсан байдаг.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Архангай аймгийн Засаг даргыг огцруулах захирамжийг өнгөрсөн аравдугаар сарын 11-ны өдөр гаргаснаар М.Батжаргалыг огцруулаад юм.

Тэгвэл аймгийн ИТХ-ын ээлжит бус есдүгээр хуралдааныг өчигдөр товлосон ч ирц хүрэхгүй байсаар энэ сарын 7-ны 14.00 цаг хүртэл хойшлуулсан байна. Хуралдаанаар аймгийн Засаг даргыг сонгох юм.

Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсныг ШХАБ-ын хуралдааны үеэр Ерөнхий сайд мэдэгдлээ
Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болсныг ШХАБ-ын хуралдааны үеэр Ерөнхий сайд мэдэгдлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.