Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сангийн сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 19 секунд

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн дөнгөж сая Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ. Тэрбээр "Үндсэн хуулийн 39.4 дэх заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад Сангийн сайд Б.Жавхланг огцруулах шаардлагыг хүргүүлж байна. 5 үндэслэлээр огцруулахыг шаардаж байна.

1. Өчигдөр Сангийн сайд Б.Жавхлан чуулганы хуралдаанд миний зүгээс огт хандаж байгаагүй "150 еврогийн баталгааг Дарханы арьс ширний цогцолборт гаргаж өг гэсэн. Төслийг нийт өртгийг 160 сая евро болгож өсгөсөн" гэсэн үндэслэлгүй худал, гүтгэлгийг цацсан. Ичсэн хүн хүн ална гэгчээр огт худал мэдээлэл тараалаа.

2. Б.Жавхлангийн хамаарал бүхий хүмүүсийг та бүхэнд хэлсэн. Ойрын хамааралтай хүмүүсээ хаана, хаана ямар албан тушаалд томилсонг хэлсэн. 2017 онд УИХ-ын нэр бүхий 10 гишүүний хамт Хөгжлийн банкны хууль нэмэлт өөрчлөлт өөрөө санаачилж оруулсан. Ингээд банкны удирдлагууд 5 тэрбум төгрөгийг олгох эрхтэй болсон. Үүнээс улбаалж, жижиг жижиг зээлүүд цуварч эхлээд Хөгжлийн банкийг дампууруулах гол хүчин зүйл болсон.

Чингис хаан банканд 49 тэрбум төгрөгийг хамаарал бүхий этгээдүүдээрээ байршуулж үгүй хийсэн. Гэтэл энэ мөнгийг авахгүй, найдваргүй болсон цагт нь Сангийн сайд төрийн баталгаа гаргаж, гадаад зээлийг төлнө гэж асуудал оруулж ирсэнийг би боль гэж хэлсэн. Үүнийг боль гэж хэлсний дараа урдаас хаа, хамаагүй арьс ширний үйлдвэр яриад тэнэгтээд байна. Огт худлаа зүйл.

3. Б.Жавхлан хаана банк байна тэнд гар дүрж байна гэж би хэлсэн. Монголбанкны дэргэдэх "Бичил санхүүгийн хөгжлийн зээлийн сан"-д өөрийн дүү Б.Амгаланг ажилд оруулсан. Нийтдээ 2.8 тэрбум төгрөгийн зээлийг "Зэт финанс" ББСБ-аар авсан. Мөнгө угаасан гэсэн үг. Мөн ЖДҮС-гаас хэд хэдэн компанид нөлөөлж зээл авсан гэсэн мэдээлэл зөндөө гарсан.

4. Б.Жавхлан 2014 онд Капитал банкнаас иргэн н.Чинзоригийн нэр дээр 1.2 тэрбум төгрөгийн зээл, эхнэр н.Соёлмаагийн нэр дээр барьцааны гэрээг байгуулж, авахуулж төлөөгүй. Улмаар энэ зээл Төрийн банканд шилжсэн гэх мэдээлэл байна. Төрийн банк чинь Сангийн сайдын харьяа.

5. Сангийн сайдын багцад арилжааны банкууд ААН-үүдэд зээл олговол хүүгийн зөрүү олгоход 60 тэрбум төгрөгийг суулгасан. Банк зээлийн сангуудын хямд хүүтэй зээлээр мэргэшсэн Сангийн сайд үүнийг шударгаар олгож байгаа гэдэгт эргэлзэж байна. Иймд төсөвт суусан хөрөнгийг зарцуулж буйг ажлын хэсэг гарган жил жилээр нь гаргах шаардлагатай байна.

Засгийн газар ямар арга хэмжээ авахыг харна" гэлээ.

Ш.Адьшаа: “Монголын зэс корпораци”-ийн Ц.Пүрэвтүвшин Ховдод олборлолт явуулж эхэллээ
Ш.Адьшаа: “Монголын зэс корпораци”-ийн Ц.Пүрэвтүвшин Ховдод олборлолт явуулж эхэллээ
 
У.Отгонбаяр: Би итгэл дүүрэн нэр дэвших хүсэлтээ гаргасан. Миний ах У.Хүрэлсүх надад нөлөөлөөгүй
У.Отгонбаяр: Би итгэл дүүрэн нэр дэвших хүсэлтээ гаргасан. Миний ах У.Хүрэлсүх надад нөлөөлөөгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.