Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ш.Адьшаа: “Монголын зэс корпораци”-ийн Ц.Пүрэвтүвшин Ховдод олборлолт явуулж эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах төслийг хойшлуулах, эсвэл татаж авах санал гаргаж байна. Энэ бол Үндсэн хуультай зөрчилдсөн хуулийн заалт байна. Учир нь орон нутагт уул уурхайн олборлолт хийж байгаа компаниуд албан ёсоор хандив авах заалтыг оруулж ирсэн. Мөн гадаад дотоодын компанийн квотын асуудлыг яагаад салбарын сайдаас нь санал авахгүйгээр оруулж ирсэн бэ. Энэ бол үнэхээр ноцтой асуудал.

Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийг авч байсан "Монголын зэс корпорац"-ийн" гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин гэдэг залуу Ховд аймгийн Мянгад суман дахь сум хар ус нуурийн ай сав газарт газрын ховор элемент нэрээр уул уурхайн үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл Үндсэн хуулийн 6,2-т заасан Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхийнхээ хүрээнд асуудал тавьсан ард иргэдийг хууль хүчний байгууллагаар далайлгаж, дарамталдаг үйл ажиллагаа хүчээ авч байна. Монгол Улсын эдийн засаг хүнд, уул уурхайг ашиглах шаардлага байгаа ч хууль дээдлэх зарчмыг умартаж болохгүй" гэлээ.

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ: 2023 онд нийт төрийн албан хаагчийн ДИПЛОМЫН асуудалд анхаарна
ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛ: 2023 онд нийт төрийн албан хаагчийн ДИПЛОМЫН асуудалд анхаарна
 
Т.Доржханд: Төмөр замын хил холболтын талаар өгсөн ярилцлага маань хэн нэгнийг цайруулах, үндэсний баатар болгох нэвтрүүлгийн нэг хэсэг болжээ