Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбямба: Зэвсэгт хүчний хэрэгцээт зардлын 7-10 хувийг л хангах төсөв батлагдаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар С.Ганбямбыг томилох тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

УИХ-ын гишүүн Ц.Туваан "Эдийн засаг хүндэрч байна. Цэргийн алба хаагчид цэргүүдийн хоол хүнс, хангамжийн асуудал хүрэлцээтэй хүртээмжтэй байгаа юу. Цэцэрлэгийн хүүхдийнх ч хүрэхээ байсан. Цэргийн алба хаагч бол нас биед хүрсэн хүмүүс. Төсөв дээр тодорхой нэмэгдлүүд орж ирж байгаа юу" гэж асуув.

Энэ үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар томилогдсон С.Ганбямба "Цэргийн алба хаагчийн хоол хүнсний, хувцасны хангалт хүнд байгаа. Сүүлийн жилүүдэд төсөв батлагдахдаа ихэвчлэн хоол хүнсний төсвийг багасгаж танаж батлагдаж байгаа. 2023 оны төсөв дээр хүнсний норматив зардал 21 хувиар, хувцасны зардал 50 хувиар буурч батлагдсан. Хэрэгцээт зардлын 7-10 хувийг л хангаж буй төсөв батлагдаж байгаа. Тиймээс цаашид гишүүдтэйгээ хамтран Зэвсэгт хүчний төсвийг нэмэгдүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж амьдрах нөхцлийг сайжруулах чиглэлд ажиллана" гэв.

С.Ганбямба: Цэрэг санамсаргүй байдлаар амиа алдах зэрэг асуудлыг багасгах чиглэлд ажиллана
С.Ганбямба: Цэрэг санамсаргүй байдлаар амиа алдах зэрэг асуудлыг багасгах чиглэлд ажиллана
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.