Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Ирэх Мягмар гарагт хийх жагсаалд ирсэн эхний 200-300 ахмадад автобусны мөнгө, халуун аарц өгнө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэтгэврийн тухай хуулийн өөрчлөлтийг урагшуулахын тулд ирэх Мягмар гарагт Сүхбаатарын талбайд жагсана гэв. Энэ талаараа тэрбээр "Долоон жил биш таван жилээр тэтгэврээ тогтоолгох гэж байгаа иргэд ээ. Ирэх Мягмар гарагт талбай дээр гарч жагсаал хийж, хуулиа урагшуулахгүй бол болохгүй нь. Ажлын хэсэг байгуулагдаагүй байсныг өчигдөр мэдлээ. Ирэх Мягмар гараг буюу арваннэгдүгээр сарын 8-ны өдөр 12:00 цагаас жагсаалаа хийе. Нэг их хүн хэрэггүй. Эхний 200-300 хүнд автобусны мөнгө, халуун аарц өгнө. Гэхдээ бүгдээрээ ирэхийг бодоорой. Нийт тэтгэвэр авч буй хүмүүсийн 91 хувь нь цаашид 400 мянган төгрөгийн тэтгэвэртээ байгаад байна. Тиймээс энэ хуулиа явуулж, ядаж 100-150 мянган төгрөгөөр нэмэгдүүлье" гэв.

Ц.Даваасүрэн: Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайд хийгээд бүх сан, банк руу луйвар хийж байна
Ц.Даваасүрэн: Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайд хийгээд бүх сан, банк руу луйвар хийж байна
 
О.Алтангэрэл: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах тухай“ хуулийн төслөө боловсруулж дуусаад өнөөдрөөс эхлэн бүх яамд болон хуулийн байгууллагаас санал авахаар илгээж байна