УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ш.Бямбасүрэн нарын гишүүд хуурамч шатахууны эсрэг буюу Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барих гэж буй талаараа мэдээлэл өглөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэхдээ "Энэхүү хуулийг батлуулснаар агаарын бохирдол 30 хувиар буурна. Хотын гудамжаар явж байхад урд талын машин ямар муухай үнэртэй шатахуун ялгаруулдаг билээ. Энэ бүгд монголчуудын эрүүл мэндэд маш хортойгоо нөлөөлж байгаа. Тийм учраас монголчуудынхаа төлөө, эдийн засаг, шударга өрсөлдөөний төлөө энэ хуулийг өргөн барьж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!