УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "2023 оны Төсвийн тухай хуулийг дагаж орж ирсэн хуулийн төсөлд дунд Хөгжлийн банкны гадаад зээлийн өрийг төр баталгаа гаргаж төлөх заалтыг тусгасан тогтоол бий. Б.Жавхлан чи энэ заалтаа татаж ав. Чи Хөгжлийн банкыг хамгийн их үймүүлсэн. Чиний менежер н.Мөнхбаяр зээлийн газрын дарга хийсэн, чиний танил н.Уянга зээлийн санхүүжилтын хэлтсийн дарга хийсэн. Хөгжлийн банкны 40 гаруй тэрбум төгрөгийн хадгаламж байршуулса нь өнөөдөр байхгүй. Өнөөдөр түүнийг нь хэн төлөх юм. Чи хаана банк байна, хаана сан байна, тийшээ гар дүрж байна.
Одоо арилжааны банкуудын зээлийн хүүгийн зөрүүнд өгөхөөр төсөвт суулгасан 60 гаруй тэрбум төгрөгийг банкуудад хуваарилж өгөөд, банкуудын захиралуудыг удирддаг болчихсон. Үүнийг шалгах хэрэгтэй. Зээлээр мэргэшсэн хүн Сангийн сайд хийгээд өнөөдөр бүх сан, бүх банк руу луйвар хийж байна. Чи худлаа гэж үзвэл, намайг Ёс зүйн байнгын хороонд өгөөрэй. Хэрвээ Хөгжлийн банкны зээлийг төр баталгаа гаргаад төлбөл хэн ч төлөхгүй. Эцэстээ Хөгжлийн банкаа дампууруулж аль эсвэл экспортын банк болгоод дуусна.
Байнгын хорооны хурлаар хэлэлцэх үед Г.Амартүвшин гишүүн 30 гаруй тэрбум төгрөг авчихаад төлнө гээд сууж байгаа юм. Шалгуулна гэсэн яасан юм. Шалгуулаарай. Г.Амартүвшин чамд УИХ-д суух эрх байхгүй" гэв.