Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Яндангаа нэмэх үү, утаагаа бууруулах уу гэдгийг Төр шийднэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 40 секунд

Хүйтний ам наашилж “утаа”-ны улирал эхлэв. Хуучирдаггүй цорын ганц сэдэв энэ өвлөөс эрчээ авч, утаа ч улалзуулах бололтой. Учир нь Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн таван жилийн хугацаанд “Агаарын бохирдлыг бууруулах” чиглэлээр авч хэрэгжүүлж байсан гол ажил "төсвийн уут"-анд багтсангүй.

Энэ нь гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифын тэглэх хөнгөлөлт байв.

Засгийн газраас 2016 онд гэр хорооллын 2 тарифт тоолууртай айл өрхийн шөнийн цахилгаан хэрэглээг тодорхой кВт цагт тэглэх шийдвэрийг гаргаснаас хойш эхний жилд Улаанбаатар хотод 117 мянган айл өрх хамрагдсан байдаг. Ингээд 5 жилийн дотор 173.6 мянган өрх болж нэмэгджээ. Үүнд, Улсын төсвөөс

  • 2017 онд 6 тэрбум,
  • 2018 онд 9 тэрбум,
  • 2019 онд 20 тэрбум төгрөг,
  • 2020 он 22 тэрбум төгрөг зарцуулсан байдаг байна. Тэгвэл ирэх онд дээрх хөнгөлөлтийг зогсоовол Засгийн газар өмнөх 5 жилийн ажлаа зарцуулсан төсвийн хөрөнгөтэйгөө хамт ганцхан өвлийн шуурганд хийсгэнэ гэсэн үг. Харин үр дагавар нь улсад болоод айл өрхүүдэд хэрхэн тусах талаар иргэд байр сууриа илэрхийллээ.

Тодруулбал, гэр хорооллын 220в түвшний хүчдэлтэй айл өрхүүдийн өвлийн улирлын шөнийн цахилгаан хэрэглээнээс 700 кВт/цагийг тэглэж, 380в хүчдэлтэй айлдуудын шөнийн хэрэглээнээс 1500 кВт/цаг эрчим хүчний төлбөрийг 100 хувь тэглэдэг. Цахилгаан халаалтаар өвлийн дулаанаа шийдсэн айл өрхүүдэд тарифийн хөнгөлөлт бодит зардлыг 50 хувиар бууруулдаг гэдгийг хэлж байгаа юм.

Тухайлбал, СБД-ийн 13-р хорооны Рашаантын зургаадугаар гудамжинд оршин суугч иргэн Б.Амарбаясгалан сүүлийн 3 жилийн турш шалны халаалтаар гэрийн дулаанаа шийджээ. Тухайн өрх шалны халаалт суурилуулснаас хойш дулаандаа зарцуулдаг хэрэглээний зардал 50 хувиар буурсан гэж ярьж байгаа юм.

Нийслэлчүүдийн шүдний өвчин болоод удаж байгаа утааны асуудлыг өнгөрсөн хугацаанд улс төржүүлээд газар авахуулдаггүй байв. Харин ирэх оноос “ул”-ны гэх тодотголтой айл өрхүүдэд ачааг нь үүрүүлж, бүсийг нь чангалах бололтой. 1.3 сая хүн амтай метрополис хот хоёр зүйлээс үнэндээ салж чадахгүй явсаар өдийг хүрсэн нь эмгэнэл дагуулж байна. Үүний нэг нь нүхэн жорлон, нөгөө нь утаатай түлш. Асуудлаасаа салж амьжиргаагаа сайжруулахыг иргэд хүсч, хичээдэг ч урагшгүй албатуудын больчимгүй шийдвэр амьдралд “гай” болж байгааг хэлэх хүмүүс ч цөөнгүй байна.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд 456.1 тэрбум төгрөг зарцуулжээ

Судалгаагаар агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 2017-2020 онд улс нийт 456.1 тэрбум төгрөгийг зарцуулж үүний 287.2 тэрбум төгрөгийг улс, нийслэлийн төсвөөс гаргажээ. Харин 168.9 тэрбум төгрөгийг Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, БНХАУ гэх мэт гадаад зээл, тусламжаас бүрдүүлж байсан байна.

Хууль бус самарчид, цаасан дээрх компаниуд самрын экспортод СААД УЧРУУЛЖ байна
Хууль бус самарчид, цаасан дээрх компаниуд самрын экспортод СААД УЧРУУЛЖ байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.