Эдийн засагч Ц.Лут-Очир: D Petition Л.Оюун-Эрдэнийн ЗГ-ыг огцруулах миний цахим өргөдлийг авахаас татгалзсан. УИХ-ын Тамгын газрын хариу үнэн утгагүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 41 секунд

Ерөнхий сайдын хүү О.Тэмүүлэнгийн найз охин Ө.Өгөөмөр сошиал хуудсаараа өндөр үнийн дүнтэй цүнх, хувцас, бөгж, машин зэргийг бэлгэнд авсан талаараа нийтэлсэнтэй холбоотойгоор олон нийтийн дунд тэднийг төсвийн мөнгөн дээр "туйлж" байж болзошгүй гэх асуудлыг дэвшүүлж эхлээд буй.

Тэгвэл Эдийн засагч Ц.Лут-Очир Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг худуудтай нь хамт шалгуулахаар гурван өдрийн өмнө АТГ-т өгсөн байдаг. Тэгвэл тэрбээр өнөөдөр цахим хуудаснаа "D.parliament-ын D Petition буюу нийтийн өргөдөл, гомдлын систем Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулах миний цахим өргөдлийг авахаас татгалзсан. УИХ-ын Тамгын газрын хариу үнэн утгагүй. Үндсэн хуулийн 25-р зүйл, УИХ-ын тухай хуулийн 39.3-т заасан иргэдийн цахим өргөдөл хүлээн авахаас татгалзах 5 үндэслэлд нийцсэн эсэх талаар тодруулга авахаар хандлаа" гэжээ.

Ташрамд дурдахад, тэрбээр АТГ-д гаргасан гомдолдоо "Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн нар, худ ургийн холбоотой Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын цахим орчинд тархсан хэрэглээний зардлын байдал нь АТГ-д мэдүүлсэн ХОМ-тэй нийцэхгүй, тухайн өндөр үнэтэй зарлагыг авлигын мөнгөөр төлсөн, мөнгө угаасан байж болзошгүй байгаа тул хуульд заасан үүргийнхээ дагуу тухайн мэдээллийн мөрөөр хэрэг үүсгэж шалгаж өгнө үү" гэж бичсэн байдаг.

Ө.Шижир: Батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой болохоос “Амжихгүй байна, хойшлуулъя” гэдэг байж болохгүй
Ө.Шижир: Батлагдсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ёстой болохоос “Амжихгүй байна, хойшлуулъя” гэдэг байж болохгүй
 
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Сэтгэгдэл (6)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!