Голомт банк хүүхэд, залуусын сайн дурын ажлыг дэмжих хөтөлбөр эхлүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк эх орны ирээдүй болсон хүүхэд, залуусыг сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоход уриалах, тэднийг дэмжих зорилгоор “Volunteer” буюу сайн дурын хөтөлбөрийг зохион байгуулж эхэллээ. Хөтөлбөрийн эхний арга хэмжээг байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах зорилгоор “Eco volunteer” сэдвийн хүрээнд зохион байгуулж, Голомт банкны ажилтнуудын хүүхдүүд хамрагдлаа.

Голомт банк ажилтнуудынхаа гэр бүл, үр хүүхдийн сайн сайхан байдалд анхааран “Good vibes” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд энэ удаад орчны бохирдлыг бууруулах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулахын ач холбогдлыг таниулахаар энэхүү сайн дурын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулсан юм. Хүүхдүүд Туул голын ай сав Хөлийн голын 1 км орчмын бохирдол ихтэй бүсэд 1 тонн орчим хог хаягдал цэвэрлэсэн бөгөөд банкны зүгээс талархал илэрхийлж, "Eco volunteer" сертификат олголоо.

Сайн дурын ажилд хүүхдүүд оролцсоноор төрөл бүрийн ажлын туршлагатай болж, тухайн орчинд тулгамдаж буй асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ ирээдүйд сайн их, дээд сургууль, ажилд орох боломжийг өөртөө бүрдүүлдэг. Цаашид банк дунд болон ахлах ангийн сурагчдад зориулан сайн дурын ажилтны хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлж, сайн дурын үйл ажиллагааг дэмжих юм. Энэхүү хөтөлбөрт идэвхтэй хамрагдсан хүүхдүүд болон хүүхдүүдээ оролцуулсан ажилтнууддаа талархал илэрхийлье.

ЧУУЛГАН: Улаанбаатарыг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах хуулийн төслийг хэлэлцэхийг ДЭМЖЛЭЭ
ЧУУЛГАН: Улаанбаатарыг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах хуулийн төслийг хэлэлцэхийг ДЭМЖЛЭЭ
 
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!