АН-д ШИНЭ намыг нэгтгэх хүсэлтийг бүртгэхээс татгалзлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шүүгчийн хуралдаанаар Ардчилсан намд ШИНЭ намыг нэгтгэх хүсэлтийг бүртгэхээс татгалзлаа. Тодруулбал, ШИНЭ намыг нэгтгэн авах тухай Ардчилсан намын хүсэлт болон Монголын Либерал Ардчилсан намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг тус тус хэлэлцэж, бүртгэхээс татгалзсан байна.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлээс ирүүлсэн “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдлын тухай хууль (Шинэчилсэн найруулга), Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэж, “Иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”-д санал хүргүүлэхээр тогтож, “Эрүүгийн болон зөрчлийн хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл”-д өгөх саналыг нэмэлт судалгаа шаардлагатай гэх үндэслэлээр хойшлууллаа.

“Ард“-ын Ч.Ганхуяг “Монголын шинэ эдийн засгийн форум“ НҮТББ-аар дамжуулж, ЭЗХЯ болон НЗДТГ-аас нэг жилийн дотор 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан уу
“Ард“-ын Ч.Ганхуяг “Монголын шинэ эдийн засгийн форум“ НҮТББ-аар дамжуулж, ЭЗХЯ болон НЗДТГ-аас нэг жилийн дотор 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан уу
 
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!