Б.Жавхлан: “Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх“ хуулийн төсөл бол том төслүүдийг хөдөлгөхөд богино хугацаанд авч болох хамгийн зөв шийдэл

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 20 секунд

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын санаачилсан "Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай" анхдагч хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангаас тодрууллаа.

Тэрбээр "Засгийн газрын төсөл, хэн нэг УИХ-ын гишүүний төсөл гэдэг зүйл байхгүй. Монгол Улсын төсөл л гэж байгаа. Ялангуяа 14 мега төслүүд цаашид улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үсрэлт авчрах төслүүд. Гишүүдийн санаачилсан хуульд гурван том төсөл бий. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Сэлбэ дэд төсөл яригдаж буй. Энэ гурван төсөл дээр бид санхүүгийн эх үүсвэрээ шийдвчихсэн байгаа юм. Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС дээр гадаадаас зээл авч байгаа. Ялангуяа газрын тос боловсруулах үйлдвэрт 1.7 тэрбум ам.доллар буюу Монгол Улсын түүхэнд нэг төсөлд авч байсан хамгийн том гадаад зээл. Мөнгөн дүнгээр тооцвол 5.6 их наяд төгрөг гэсэн үг.

Одоо харин зээлийн ашиглалтыг сайжруулахад парламент маш зөв ажиллаж эхэлж байна гэж харж байгаа. Гадаадын зээлийн эх үүсвэр орж ирдэг. Гэтэл төсөв дээр эх үүсвэр талыг нь орлогод тооцдоггүй. Зээлийн ашиглалтыг шууд төсвийг зарлагад тооцоод яваад байгаа. Тэгэхээр төсвийн зардал талдаа ийм байдлаар явахаар том төслүүдийг яагаад ч хэрэгжүүлж дийлэхээргүй байдалд байгаа юм. Тиймээс гишүүдийн санаачилж буй анхдагч хуулийн төслөөр төсвийн заралд тооцохгүй, гэхдээ өрийн хязгаараас хэзээ ч гаргаж болохгүй л гэсэн санаа. Төсвийн тогтвортой байдлын хуулиар манай ЗГ-ын өрийн хязгаар 60 хувь. Гэхдээ ЗГ-аас Төсвийн хүрээний мэдэгдлийг оруулахдаа энэ хувь хэт өндөр байна гэж үзэж 50 хувь байхаар оруулж ирж байгаа. Тиймээс гишүүдийн санаачилсан хуулийн төслийг би 100 хувь дэмжиж байгаа" гэв.

“Дүүрэг, хотын дарга нар ХОТЫН гэхээс илүү УЛС ТӨРИЙН ажил хийгээд байгаа“
“Дүүрэг, хотын дарга нар ХОТЫН гэхээс илүү УЛС ТӨРИЙН ажил хийгээд байгаа“
 
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!