УИХ-ын чуулганы хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Санал хураалтаар гишүүдийн 57.6 хувь нь дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
ЧУУЛГАН: Улаанбаатарыг 14 хотод хуваах хуулийн хэрэгжилтийг нэг жилээр хойшлуулах хуулийн төслийг хэлэлцэхийг ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.