Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бат-Эрдэнэ: Дав.Цогтбаатар гишүүнд гаргасан Дээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатар Хөгжлийн банкны гэх хэрэгтэй холбоотойгоор нийтийн албанд томилогдох эрхээ 2 жил хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлсэн. Гэвч тэрбээр өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч буй.

Энэ талаар тэрбээр "Би ирцэд орж, санал өгч байгаа асуудал хууль зөрчиж байгаа эсэхийг УИХ-ын даргаас асуу. Шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байгаад надаас шалтгаалах зүйл байхгүй" гэсэн юм.

Харин ТББХ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ "Дав.Цогтбаатар гишүүнд гаргасан Дээд шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх ёстой. Биелэлтийг хангах үүднээс ТББХ-ноос УИХ-д санал оруулж, танилцуулга хийнэ" гэх байр суурийг илэрхийллээ.

Дөрвөн сарын хугацаанд экспортын орлого 4.2 тэрбум ам.доллар болж 695 сая ам.доллароор буурав
Дөрвөн сарын хугацаанд экспортын орлого 4.2 тэрбум ам.доллар болж 695 сая ам.доллароор буурав
 
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100, 2028 онд 105, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилт тавьсан
Н.Учрал: Нүүрсний экспортоо 2026 онд 95, 2027 онд 100, 2028 онд 105, 2029 онд 110 сая тоннд хүргэх зорилт тавьсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.