Дөрвөн сарын хугацаанд экспортын орлого 4.2 тэрбум ам.доллар болж 695 сая ам.доллароор буурав

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 28 секунд

Он гарсаар эхний дөрвөн сард манай улсын экспортын орлого 4.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 695 сая ам.доллароор буюу 14.1 хувиар буурсан байна. Экспортын орлого буурахад нүүрсний экспорт гол жин дарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Статисттик харвал, нүүрсний орлого 1.2 тэрбум ам.доллар, боловсруулаагүй газрын тос 25.5 сая ам.доллар, хонь, ямааны мах 20.2 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 13.5 сая ам.доллар, мал, амьтны самнасан үс, хязгас 10.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ. Харин зэсийн хүдэр баяжмал 501.8 сая ам.доллар, жоншны хүдэр, баяжмар 32.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 31.2 сая ам.доллароор тус тус өссөн байна.

Экспортын дүн мэдээллийг харвал хоёр дахь жилдээ дараалан оны эхний дөрвөн сар буураад байна. Оргил үедээ буюу 2023 онд экспортын орлого эхний дөрвөн сарын байдлаар 5 тэрбум ам.доллар давж байсан бол 2024 онд 4.9 тэрбум ам.доллар болсон бол энэ оны дөрвөн сарын байдлаар 4.2 тэрбум ам.долларт хүрэв.

May be an image of map and text that says 'เ็อ УНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН XOPOO ГАДААД ХУДАЛДАА 2025 оны эхний 4 сарын байдлаар ЭКСПОРТ нийт БАРАА эРГЭЛТ 7.8 тэрорм тароумамермн америк በመካት 4.2 тэрбум М.Д плар ИМПОРТ хУДАЛДААНЫ ТЭнцэл 3.6 тербута крбутамдалилар 0.6 тарбума .ДσЛла БНХАУ гол ТУНШ УЛСУУД, сая америк доллар, Дунд эзлэх хувиар 3 868.8 91.2% Швейияро + 1 257.3 ОХУ GHKAY 238.0 35.3% 5.6% HY OXY 913.8 45.1 25.7% 1.1% БНСУ หักร 468.1 20.7 13.2% 0.5% AHY ላርዐስ 158.3 12.1 4.4% 0.3% БНСУ 144.8 57.9 4.1% 1.4% ХЫН 95.7 2.7% 521.4 Бусэμ 14.6%'

ЧУУЛГАН: Зээлийн мэдээллийн хуулийг баталснаар зээлийн хүү буурч, “хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болно
ЧУУЛГАН: Зээлийн мэдээллийн хуулийг баталснаар зээлийн хүү буурч, “хар жагсаалт” гэх ойлголт байхгүй болно
 
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Х.Баттулга: “Төгрөг нуурын орд”-ын лиценз миний, миний хамаарал бүхий хэн нэгний мэдэлд байхгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!