Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Маргаашаас эхлэн нийслэлийн замын хөдөлгөөний зохион байгуулалтад орох ӨӨРЧЛӨЛТ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-аас Улаанбаатар хотын уулзвар, гудамж, замын хөдөлгөөний зохион байгуулалтад хийж буй өөрчлөлтийн талаар танилцуулаа. Тодруулбал, Олимпын гүүрний доод талын буцаж эргэх эргэлт буюу "U-TURN" ашиглалтад орсон. Үүнтэй холбоотойгоор Континентал зочид буудлын баруун урд уулзвар буюу Натур худалдааны төв рүү эргэх уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулахаар төлөвлөөд буй аж.

Маргааш буюу аравдугаар сарын 12-ны өдрийн 07:00 цагаас эхлэн:

-Шангри-Ла зочид буудлын зүүн талаар, хойноос урагш чиглэсэн урсгалаас зүүн тийш эргэхийг хориглоно.

-Урдаас хойш чиглэсэн урсгалын төгсгөл буюу Натур худалдааны төв рүү эргэх уулзвараас баруун тийш эргэхийг хориглоно.

Уг зохицуулалтыг хийснээр Юнескогийн гудамжнаас ирэх хөдөлгөөн, Олимпын гудамжны зөвшөөрөгдсөн гэрлэн дохионы хүлээлтийн хугацаа 50 секундээр багасаж, Олимпын гудамжны хойноос урагш чиглэх хөдөлгөөний эрчим сайжрах юм. Мөн Энхтайваны өргөн чөлөө болон Их сургуулийн гудамжны хөдөлгөөнүүдэд үзүүлэх сөрөө нөлөө багасна хэмээн албаныхан мэдээллээ.

Ам.долларын ханш 3362-3440 төгрөг байна
Ам.долларын ханш 3362-3440 төгрөг байна
 
Д.Амарбаясгалан: Хот хөдөөгийн тэгш бус байдлыг бууруулах, сургалтын чанар, технологи, инновацид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарна
Д.Амарбаясгалан: Хот хөдөөгийн тэгш бус байдлыг бууруулах, сургалтын чанар, технологи, инновацид хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.