ХХААХҮ-ийн дэд сайд, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын тендертэй холбогдуулан АТГ-аас шалгаж буй. Улмаар 48 цагийн хугацаатай цагдан хорьж, үргэлжлүүлэн 30 хоног хорих санал хүргүүлсэн ч Ж.Бат-Эрдэнэ шүүгчээсээ татгалзсан.
Харин ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Намайг 70 тэрбумын хөрөнгөтэй, мөнгөтэй гэж сэвжээ. Мөнгө хүссэн нэгэнд Ерөөл ч юм шиг мөрдөгдөж шалгуулж байгаа надад хараал ч юм шиг. Нуугаад байх хөрөнгө бас мөнгө үгүй. Харин зээл болон байгаа хөрөнгөө Хууль журмынх нь дагуу ХОМ- д тусгасаар ирсэн. 90-ээд оны ганзагын наймаанаас эхлээд олон төрлийн арилжаа наймаа хийсэн маань бас үнээн.
70 тэрбум битгий хэл 7 тэрбум ч алга.
Үнэн үнэнээрээ гарна биздээ" хэмээн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Түүний ХОМ-тэй танилцахыг хүсвэл энд дарж уншина уу.