Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Реппер Lil Thug E тэнгэрийн оронд заларлаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 3 секунд

"Одоо”, “Хавар”, “Анзаарахгүй” зэрэг дуунуудаараа сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн реппер, ая зохиогч, продюсер Lil Thug E нь цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдон гадаадад эмчлүүлж байсан. Энэ өвчин нь Монголдоо эмчлэгдэх боломжгүй тул гадаадад урт хугацаанд эмчлүүлж байсан ч өвчин нь хүндэрч тэрээр бурханы оронд заларчээ.

Г.Төгөлдөр (Lil Thug E) нь уран бүтээлийнхээ үг болон аяыг өөрөө гардан бүтээж, доторх ертөнцөө бүхэлд нь тольдон харуулсан хурц шийдэмгий үгс, сэтгэлийн гүнээс нь ундран гарах уран яруу шүлгээрээ сонсогч түмний зүрх сэтгэлд шууд хүрсээр ирсэн нь урлагийн ертөнцөд цоо шинэ өнгө төрхийг нэмсэн билээ.

Түүний ар гэр, найз нөхөд, хамаатан саданд нь гүн эмгэнэл илэрхийлж байна.

Сургуулийн орчинд хадгалах болон хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байжээ
Сургуулийн орчинд хадгалах болон хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байжээ
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.