Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Солонгосын батлан хамгаалахын дэд сайд “Хааны эрэлд-2022” хамтарсан сургуулилтад оролцсон явдлыг өндрөөр үнэлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Монгол Улсын БХ-ын дэд сайд Б.Баярмагнай БНСУ-д болж өнгөрсөн Cөүлийн батлан хамгаалах яриа, хэлэлцээ уулзалтад оролцсон юм. Тэгвэл энэ үеэр,

БНСУ-ын Батлан хамгаалахын дэд сайд Шин Бом Чол НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн командлалтай хамтран зохион байгуулсан “Хааны эрэлд-2022” хамтарсан сургуулилтад оролцсон явдлыг өндрөөр үнэлжээ.

Харин дэд сайд Б.Баярмагнай хариуд нь Монгол, Солонгос хоёр улсын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа нь Монгол Улсын Зэвсэгт хүчин, батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Мөн хэлэлцээний үеэр дэд сайд Б.Баярмагнай БНСУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Жун Собтой танилцах уулзалт хийж Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэндчилгээг уламжилжээ.

Захиргааны хэргийн танхимыг тэргүүнийг энэ сарын 12-нд сонгоно
Захиргааны хэргийн танхимыг тэргүүнийг энэ сарын 12-нд сонгоно
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна