2022 оны есдүгээр сарын 06-08-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад "Cөүлийн батлан хамгаалах яриа, хэлэлцээний уулзалт" болсон.
Сөүлийн батлан хамгаалах яриа, хэлэлцээ нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлын төлөөх олон талт аюулгүй байдлын батлан хамгаалахын дэд сайд болон судлаач, мэргэжилтнүүдийн түвшний яриа, хэлэлцээ юм. Дэлхийн болон бүс нутгийн аюулгүй байдлын орчинд үнэлэлт, дүгнэлт хийх, олон талт яриа хэлэлцээг дэмжих, харилцан ойлголцол, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү уулзалт энэ жил 11 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд нийт 48 улс, олон улсын 3 байгууллагаас дэд сайд болон эрдэмтэн, судлаачид оролцжээ. Энэ жилийн яриа, хэлэлцээ нь “Аюулгүй байдлын цогц сорилтуудыг хэрхэн шийдвэрлэх: Олон улсын эв санааны нэгдлийг дэмжих” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд явагдсан юм.