Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах зорилгоор АНУ-аас Монгол Улсад хоёр сая ам.долларын санхүүжилт олгоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 54 секунд

Хүнс, бордоо болон түлшний үнийн өсөлтөөс үүдсэн ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлыг бууруулах, мөн хүний амь насыг аврах зорилгоор яаралтай тусламжийн санхүүжилт авч байгаа улс орон, бүс нутгийн байгууллагууд зэрэг 47 хүлээн авагчийн нэг нь Монгол Улс юм.

Дэлхийн хүнсний хямралыг шийдвэрлэхэд АНУ-ын Засгийн газраас саяхан зарласан 2.76 тэрбум ам.долларын санхүүжилтийн хүрээнд Украины эсрэг үндэслэлгүй, өдөөн хатгалга үйлдсэн ОХУ-ын түрэмгийллийн улмаас улам хурцдаж буй хямралаас эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах зорилгоор АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг (USAID буюу ОУХА) Монгол Улсад шинэ санхүүжилтийн эх үүсвэр олгохоор боллоо. Бүс нутгийн бусад олон орны нэгэн адил Монгол Улс нь Украинаас улаан буудай, наранцэцгийн тос, бордоо болон бусад бүтээгдэхүүнийг ихээхэн хэмжээгээр импортолдог билээ.

Энэхүү санаачилгын хүрээнд АНУ-ын ОУХА нь нэмэлт хоёр сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсад хэрэгжүүлж буй Жижиг, Дунд Бизнесийн Тогтвортой Хөгжлийг Сайжруулах, Ил Тод Байдлыг Нэмэгдүүлэх (BEST) хөтөлбөрөөрөө дамжуулан олгохоор төлөвлөж байна. Уг санхүүжилт нь эдгээр импортын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эдийн хомсдолыг арилган бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх чадавхыг нь нэмэгдүүлэхэд бизнесүүдэд дэмжлэг үзүүлэх юм. Хөтөлбөрийн үйл ажиллагаагаар санхүүгийн удирдлагыг сайжруулахын сацуу бодит бөгөөд тодорхой хөрөнгө оруулалтаар дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, улмаар хөдөө аж ахуйн бизнесийг өргөжүүлэн хүнсний аюулгүй байдалд хүргэх зорилготой юм.

“Энэхүү шинэ санхүүжилт нь ардчиллын институцийг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, эрчим хүчний салбарыг шинэчлэх, Ковид-19 цар тахлын хариу арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлээрх үйл ажиллагаануудыг багтаан АНУ-ын ОУХА-ийн Монгол Улсад идэвхжиж буй үйл ажиллагаанд тулгуурласан” гэж Номхон далай болон Монголын бүсийн төлөөлөгчийн газрын дэд захирал Бетти Чунг хэлэв. “АНУ-ын ОУХА Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэхийн зэрэгцээ хөдөө аж ахуйн салбарын чадавхыг сайжруулж, ачаалал даах чадварыг нь хөгжүүлэхэд нь мөн тусалж байна” хэмээн тэрбээр нэмж хэлэв.

ХБНГУ-д болсон Их Долоогийн удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Засгийн газрын хүнсний аюулгүй байдлын нэмэлт нөөцөд 2.76 тэрбум ам.доллар өгөхөө Ерөнхийлөгч Байден амласан нь уг уулзалт дээр дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхээр амласан 4.5 тэрбум гаруй ам.долларын нэмэлт нөөцийн талаас илүү хувийг эзэлж байна. Энэхүү санхүүжилт нь хүний амь насыг аврах, хүнс, бордоо, түлшний өндөр үнэд нэрвэгдсэн эмзэг орнуудад ядуурал, өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдлын өсөлтийг бууруулах, яаралтай арга хэмжээ авахад чиглэсэн бөгөөд Монгол Улсыг оролцуулаад дэлхийн 47 улс орон, бүс нутгийн байгууллагууд зэрэг санхүүжилт хүлээн авагчдын хүчин чармайлтыг дэмжих зорилготой юм. 2022 оны 2-р сарын 24-нд Украины эсрэг Орос улс үндэслэлгүй дайн эхэлснээс хойш дэлхийн хүнсний аюулгүй байдлын хямралыг шийдвэрлэхэд чиглэсэн АНУ-ын нийт хөрөнгө оруулалт уг санхүүжилтийг оруулаад 7.6 тэрбум долларт хүрлээ.

Эх сурвалж: АНУ-ын ЭСЯ

СЭМҮТ: Ковидоос шалтгаалсан сэтгэл гутрал, сэтгэцийн эмгэг нэмэгдэж байна
СЭМҮТ: Ковидоос шалтгаалсан сэтгэл гутрал, сэтгэцийн эмгэг нэмэгдэж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.