Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран мэдээлэл хийлээ. Мэдээллээр коронавирусийн халдвар гарснаас хойшхи иргэдийн сэтгэл зүйд хийсэн ДЭМБ-ын судалгааг танилцуулав. Тодруулбал, "ДЭМБ-аас 2020 онд COVID-19-ийг цар тахал гэж зарласнаас хойш Эрүүл мэнд, нийгэмд үзүүлэх хор уршиг өнөөдрийг хүртэл дэлхий даяар үргэлжилсээр байна. Уг вирусийн нийгэмд үзүүлж буй хор хөнөөл, түүний тархалтыг бууруулахын тулд тавьсан хөл хорио болон бусад хязгаарлалтууд нь ядуурал, ажилгүйдэл, гэр бүлийн хүчирхийлэл зэргийг нэмэгдүүлснээр сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг улам бүр нэмэгдүүлж байгаа бөгөөд сүүлийн үеийн судалгаануудад хүн амын дунд түгшүүр, сэтгэл гутрал болон бусад сэтгэцийн зонхилон тохиолдох эмгэгүүдийн тархалт нэмэгдэж байгааг судлаачид мэдээлэлсээр байна.
COVID-19-ийн үеийн МОНГОЛ Улсын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг 2021 оны 11-12 сард 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргийн 7919 хүнийг хамруулж хийсэн судалгаанд хамрагдагсдын 62.2% (n=4924) нь архаг сульдлын хамшинжтэй, 55.0% (n=4354) нь сэтгэл түгших хамшинжтэй, 48.5% (n=3844) нь биеших эмгэгтэй, 39.6% (n=3135) нь сэтгэл гутрах хамшинжтэй байсан бөгөөд эмэгтэйчүүдэд архаг ядаргаа (66.8%, n=3209), сэтгэл түгших хамшинж (60.4%, n=2900), биеших эмгэг (54.6%, n=2619) зэрэг эмгэгүүд эрэгтэйчүүдээс арай илүү их хувьтай илэрсэн" байна.