Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУДАЛГАА: 13-17 насны 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 49 секунд

Эрүүл мэндийн яам, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран мэдээлэл хийлээ. Энэ үеэр "ДЭМБ-ын мэдээнээс үзвэл дэлхий дахинаа 2001 онд сэтгэцийн эмгэгтэй хүний тоо 450 сая орчим байсан бол 2017 онд 792 сая хүн буюу нийт хүн амын 10.7% (10 тутмын 1 нь) сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй байна. Үүнээс 284 сая нь сэтгэл түгших, 264 сая нь сэтгэл гутрах эмгэгээр шаналж байна. Харин архи мансууруулах бодисын шалтгаант сэтгэцийн эмгэгтэй хүний тоо 970 сая буюу нийт хүн амын 13 хувийг эзлэж байна. Эндээс харахад дэлхий нийтэд сэтгэцийн эмгэгтэй болон архи мансууруулах бодисын шалтгаант эмгэгтэй хүний тоо жил ирэх тусам өсөн нэмэгдэж байна.

ДЭМБ-ийн 2022 оны мэдээнээс үзэхэд Монгол улс 2018 онд амиа хорлох тохиолдлын тоо 100.000 хүн амд 18.67 гэж мэдээлсэн байна. Өөрийн орны судлаачдын судалгаанаас үзэхэд ДЭМБ-ийн санхүүжилтээр 2013 онд ЕБС–ийг түшиглэж хийсэн судалгаанд Монгол Улсын 13-17 насны өсвөр насныхан сүүлийн 1 жилийн дотор 23 хувь нь амиа хорлох талаар бодож үзсэн бол 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн өөрөөр хэлбэл 4 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох бодолтой байгаа бол ойролцоогоор 10 хүүхэд тутмын 1 нь амиа хорлох оролдлого хийгээд үзсэн байна. Эндээс харахад хүүхэд өсвөр насныхны дунд амиа хорлох эрсдэл өндөр байгааг харуулж байна.

Дээрх тоо баримтууд нь сүүлийн жилүүдэд сэтгэцийн тулгамдсан асуудлууд дэлхийд төдийгүй манай улсад эрс ихсэж байгааг харуулж байгаа бөгөөд дэлхий нийтээрээ сэтгэцийн эрүүл мэндийн талаар анхаарах цаг болсныг соргогоор мэдэрч ДЭМБ-ийн дэмжлэгтэйгээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС-ийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхим, Монголын сэтгэцийн эрүүл мэндийн нийгэмлэг, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр тусламж үзүүлдэг төрийн болон хувийн хэвшлийн байгуулгууд эвлэлдэн нэгдэж төр засаг, орон нутгийн төлөөллийг оролцуулж сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үзүүлдэг бүх эмч эмнэлгийн мэрэгжилтэнгүүд, сэтгэл зүйч нараа оролцуулсан үндэсний чуулганаа өргөн хүрээтэй хийж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй явуулахад салбар дундын хамтын ажиллагааг чухал байгааг харуулж байгаа бөгөөд цаашид иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах, дэмжих үйл ажиллгаанд салбар дундын оролцоог ба чанарыг сайжруулах, нотолгоонд тулгуурласан тусламж үйчилгээг үзүүлэх, өнөө ба өнгөрсөн байдалдаа дүн шинжилгээ хийх, судалгаа шинжилгээний ажлуудыг хийхэд санхүүгийн болоод бусад дэмжлэгийг бий болгох, тусламж үйлчилгээд орчин үеийн арга техникүүдийг нэмэгдүүлэх, боловсон хүчний чанар ба хүртээмжид анхаарлаа хандуулах цаг болсоныг харуулж байна. Иймд энэхүү үндэсний чуулганаараа тулгамдаж буй асуудлуудаа нүүр тулан хэлэлцэн, цаашид хэрхэн хөгжих хөгжлийн бодлогоо хамтдаа тодорхойлох боломж та бүхний өмнө нээлттэй байна гэж харж байна" гэлээ.

Х.Баттулга “Тавантолгой-Гашуунсухайт“ чиглэлийн төмөр замын нээлтэд оролцсонгүй
Х.Баттулга “Тавантолгой-Гашуунсухайт“ чиглэлийн төмөр замын нээлтэд оролцсонгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/09/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.