Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Их дээд сургуулийн багш болох хүмүүс заавал докторын зэрэг хамгаалсан байх ёстой

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан их дээд сургуулийн боловсролын чанарын асуудлаар хэд хэдэн зүйл хэллээ. Тодруулбал, их дээд сургуулийн багш нар заавал докторын зэрэгтэй байх ёстой гэсэн ба магистр, докторын зэрэг хамгаалсан багш нарыг плагиаризмын шалгалтад хамруулах аж.

Тэрбээр, "Их дээд сургуулийн багш болох хүмүүст заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлага тавина. Тэр докторын зэрэг нь үнэн байх ёстой. Үүнд ямар нэгэн плагиаризм байх ёсгүй. Манайд оюуны хулгай дэндүү их нүүрэлсэн байна. Оюуны хулгай нүүрэлсэн, хуурамч шинжлэх ухаантай, бие биенээ хуурч амьдардаг улс орон байх ёсгүй.

Өнгөрсөн хугацаанд магистр, доктор хамгаалсан хүмүүсийг плагиаризмын шалгалтад оруулна. Ингэж байж бид их дээд сургуулийн тогтолцоог эрүүл зөв болгож чадна.

Манай өнөөдрийн академик тогтолцоо маш буруу тогтолцоо. Энэ тогтолцоог бид шинэчлэх ёстой. Энэ тогтолцоо бол цөөн хэдэн хүмүүсийн эрх ашгийг хамгаалдаг. Бид айгаад өлбөгөр, дорой байж болохгүй. Өнөөдрийн энэ академик тогтолцоо бол Орос, Хятад улсад л байгаа социализмын үеийн тогтолцоо явж байгаа.

Тийм учраас шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг их дээд сургуультай хамтарсан хэлбэрээр хөгжүүлнэ. Сургалт, судалгаа, үйлдвэржилтийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлнэ. Ер нь шинжлэх ухааны хүрээлэнгүүд их дээд сургуулийнхаа харьяанд байх ёстой гэж боддог. Бид үүнийг АШУҮИС дээр хэрэгжүүлсэн.

Өнөөдөр их сургуулийн эмнэлэг гэдэг цоо шинэ тогтолцоог хийж чадсан. Тэгэхээр энэ 33 хүрээлэн их дээд сургуулийнхаа харьяанд очих ёстой. Ингэж байж жинхэнэ утгаараа технологи, инноваци, Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлдэг ийм л дээд боловсролын тогтолцоонд бид шилжих ёстой" гэв.

ШӨХТГ: Монголбанкны муу зээлдэгчийн түүхээс 50 мянган иргэн, 500 ААН-ийн муу түүх ариллаа
ШӨХТГ: Монголбанкны муу зээлдэгчийн түүхээс 50 мянган иргэн, 500 ААН-ийн муу түүх ариллаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.