Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа, Б.Бейсен, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл нарт хариуцлага тооцох ҮДХ-ны хурал түр завсарлалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд
Гэрэл зургийг АН-ын сошиал хуудсаас авав

Ардчилсан намын Үндсэн Дүрмийн Хороо өнөөдөр хуралдаж хууль бус ҮХНӨ-ийг УИХ-аар хэлэлцүүлэн батлахад оролцсон Ардчилсан намын гэх нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, УИХ-дахь Ардчилсан намын гишүүн С.Одонтуяа, Б.Бейсен, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл нарыг намын үндсэн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.9 заалтыг зөрчсөн эсэх асуудлаар “Үндсэн Дүрмийн Хороо” хэлэлцэж, АН-ын ҮДХ-ны журмын 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заагдсан Хуралдаанд хүрэлцэн ирэх үүргээ хэрэгжүүлэх боломжоор хангахаар 2 цагийн хугацаатай завсарлалаа. Харин УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ц.Туваан нарыг өнгөрсөн жил намын гишүүнчлэлээс хассан тул тэдний асуудлыг хэлэлцэхгүй байгаа аж.

АН-ын ҮДХ-ны журмын 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заагдсанаар яаралтай горимоор хаалттай хуралдаж байгаа ажээ.

Сурах бичгийн нөхөн хангалт хийхэд бэлэн болжээ
Сурах бичгийн нөхөн хангалт хийхэд бэлэн болжээ
 
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.