Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Сүхбаатар: УИХ-ын тогтоолын төслийг бэлдэх ажлын хэсгийг байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Үндсэн хуулийн цэцийн тогтоолтой холбогдуулан гаргах УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Байнгын хорооны С.Одонтуяа даргаар ахлуулсан Ажлын хэсэгт Ж.Мөнхбат, Т.Доржханд, Ш.Раднаасэд болон миний бие орж ажиллана. Ажлын хэсэг УИХ-ын тогтоолын төслийг бэлдэх юм. Өөрөөр хэлбэл, ҮХНӨ ярьж эхэлбэл тухайн асуудлыг бэлтгэх томоохон ажлын хэсгийг байгуулна. Энэ нь улс төрийн намууд, Ардын их хурлын депапутууд, холбоод болон судлаачид багтана.

Нэмэлт өөрчлөлт ороогүй. Цэц Үндсэн хуульд байгаа заалтыг хүчингүй болгосон. Ердийн байдлаар аваад үзвэл ҮХЦ-ийн хүчингүй болгосон шийдвэрийг УИХ хүлээн авах эсэхээ ярьдаг шүү дээ. Энэ тохиолдолд УИХ өөрөө үүнийг хүчингүй болгож тооцъё гэж байгаа юм. Цоо шинээр нэмэлт өөрчлөлт хийчихсэн юм шиг ойлгоод байна. Энэхүү нэмэлт өөрчлөлтийн тухай хууль нь ҮХЦ-ийн хүчингүй болгосон заалтыг УИХ тусгай өндөр босгоор хасалт хийж байгаа гэсэн үг.

УИХ, Засгийн газар алба хашдаг энэ байдал нь 2020 оны долдугаар сарын өмнөхөд хамаарч явна гэсэн үг. ҮХНӨ яригдаад цаашид явбал уялдаатай дараалан шийдэгдэнэ" гэв.

ЧУУЛГАН: ЗГ-ын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа
ЧУУЛГАН: ЗГ-ын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа
 
Н.Батсуурь: Хүүхэд байгаа нь үнэн. Гэхдээ нэг удаагийн тэтгэмжээр хаасан. Харлуулах зорилготой ХУДАЛ мэдээлэл байна. Надтай өөрөө холбогдоогүй