Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтуугаар жолоо барьж буй иргэд ихэвчлэн үүрээр осол гаргаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослоор нийслэлд 7, орон нутагт 4 хүн гэмтэж бэртжээ. Ослын улмаас орон нутагт 1 хүний амь хохирсон байна. Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 200 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ. Энэ оны эхний 07 сарын байдлаар 309 хүний амь хохирч, 1603 хүн гэмтэж бэртсэн харамсалтай тоо мэдээ гарчээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байгаа тохиолдлын дийлэнх хувь нь үүрээр шөнөөр үйлдэгдэж саатуулагдаж байна. Мөн зам тээврийн ослын шалтгааныг судлаад үзэхээр үүрээр өглөө 05-08 цагийн хооронд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргаж амь эрсдэн, гэмтэж бэртэж байна.

Иймд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлөөс урьдчилан сэргийлж цагдаагийн байгууллагатай хамтран таслан сэргийлэх арга хэмжээг авч 102 дугаарын утсанд энэ төрлийн зөрчлийн мэдээллийг мэдэгдэж хамтран ажиллахыг ТЦА-наас анхааруулж байна.

Намын бүлгүүд хуралдана
Намын бүлгүүд хуралдана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.