Цэцэрлэгийн газар булаасан гэх “Наран трейд” компанийн газрын асуудлаар ажлын хэсэг байгуулахаар болжээ. Тодруулбал, энэ тухай НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Бүх талуудын үгийг төлөөлөгчид бид сонсоно. Тиймээс дүүргийн удирдлагуудын хэлж байгаачлан бүх түвшинд нь хамтарч байгаад энэ төслийн хүрээнд, ялангуяа оршин суугчидтай асуудлаа ярилцсан.
Тиймээс талууд харилцан хууль ёсны эрхийг хүндэтгэж асуудалд хандах нь зөв юм" гэжээ.
Улмаар хамтарсан ажлын хэсэг байгуулахаар болсон байна.
Сануулахад, БЗД-ийн зургаадугаар хороонд байрлах 19964 м.кв талбай нь цэцэрлэг барих газар байсан ч "Наран трейд" ХХК-ийнхан булаасан. Улмаар цэцэрлэг барина хэмээн иргэдийг хууран мэхэлж, өчнөөн жил барилгүй, өөр барилгын ажил эхлүүлэх гэж байгаа хэмээн иргэд эсэргүүцэж байгаа юм.