Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нүүдэлчин” фестивалийн бөхийн барилдаанд Улсын начин Э.Сумъяабат түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 49 секунд

"Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр үндэсний сур харваа, шагай харвааны медальтнууд тодрох бол үндэсний бөхийн барилдаанд Булган аймгийн Орхон сумын харьяат, улсын начин Э.Сумъяабат түрүүлж, аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа үзүүрлэв. Их шөвөгт улсын заан Д.Баасандорж, улсын начин Д.Төрболд нар шалгарлаа.

Үндэсний бөхийн барилдаанд улсын заан Д.Баасандорж, улсын харцага Ш.Уламбаяр, улсын начин Б.Бадамсурэн, Д.Энхбаяр, Б.Дэлгэрсайхан, Э.Сумъяабат тэргүүтэй улс, аймгийн цолтой 64 бөх барилдсан юм.

Тус фестивалийн өнгөрсөн жилийн үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга түрүүлж байв.

Монголын боксын түүхэнд анхны олимпын аварга, мөнгөн медальтан төрсөн түүхэн өдөр тохиож байна
Монголын боксын түүхэнд анхны олимпын аварга, мөнгөн медальтан төрсөн түүхэн өдөр тохиож байна
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.