Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлд ОХУ-тай хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх Алексей Викторович Алехин болон тус улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, хуурамч, чанаргүй эмтэй тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах, ОХУ-ын сайн туршлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарын эрдэмтэн, профессоруудтай туршлага солилцох боломжийн талаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд талууд нийгмийн эрүүл мэндийн чиглэлд бүх талаар хамтран ажиллахдаа таатай байна гэдгийг онцолж байлаа.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажил эхэллээ
“Эрчим хүчний сүлжээнд ашиглах том чадлын хуримтлуур” төслийн барилга угсралтын ажил эхэллээ
 
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Т.Ням-Очир: Улсын хэмжээнд бүх сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчлэхэд 160-180 тэрбум төгрөг шаардлагатай
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.