Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан сайдаар ахлуулсан ажлын хэсэг бондуудыг шалгана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 37 секунд

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр хуралдсан. Тэгвэл хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалттай холбоотой асуудлаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.

Тэрбээр, "Хуралдаанаар өнөөдрийг хүртэлх засгийн газруудаас гаргасан бондын зарцуулалтыг шалгах ажлын хэсгийг байгуулж, сангийн сайдаар ахлууллан өнөөдрөөс эхлэн ажиллахаар боллоо. Энэ нь сүүлийн үед яригдаад байгаа Дефолттой шууд хамааралтай.

Өчигдрөөс эхлэн ЗГ-ын гишүүд бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Монгол Улсын Засгийн газрын хувьд ойрын гурван жилийн хугацаанд өр зээлтэй холбоотой ямар дефолт үүсээгүй талаар мэдээлсэн. Тэгвэл ажлын хэсэгтэй холбоотой мэдээллийг өгье. Үүнд, 2012 оноос хойш засгийн газар долоон удаагийн бонд гаргасан байдаг. Эдгээр бондоос нийт 5,2 тэрбум доллароос хамгийн анхны Чингис бонд төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн байдаг.

2012-2016 онд АН засаг барьж байсан үед бондуудаар төсөл арга хэмжээ санхүүжүүлсэн, төсвийн алдагдлыг нөхсөн байдаг. Харин МАН засаг барьж эхэлсэн 2016 оноос хойш гарсан бондуудаар өмнөх өрүүдээ төлсөн байдаг. Учир нь өмнөх өрийг төлөх вальютын өгөөж, нөөц нэмэгдээгүй учир дараагийн өрийг авч өмнөх өрөө төлхөөс аргагүйд хүрсэн." гэлээ.

366 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ
366 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ
 
Г.Дамдинням: БЗС байх ёстой. Харин хөнгөлөлт, чөлөөлөлтийг нь зогсоох хэрэгтэй
Г.Дамдинням: БЗС байх ёстой. Харин хөнгөлөлт, чөлөөлөлтийг нь зогсоох хэрэгтэй
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.