Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгалийн нойлоос БОЛОВСОН нойлд шилжих цаг иржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Аялал зугаалгын улирал эхлэхтэй зэрэгцэн нэг асуудал хамгийн түрүүнд аялагчдын өмнө тулгардаг. Тэр бол ариун цэврийн байгууламж, нийтийн бие засах газрын хүрэлцээ юм. XXI зууны энэ үед модон жорлон, байгалийн нойлоосоо хэтрээгүй яваа нь бидний ямар төвшинд хөгжиж байгааг илтгэнэ.

Хөдөө орон нутгийн замд л гэхэд модон жорлон бүү хэл байгалийн нойлоос өөр бие засах газар байдаггүй нь гадны жуулчдын гайхшралыг төрүүлдэг нь лавтай.

Тэгвэл БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж өнгөрсөн зургаадугаар сараас улсын хэмжээнд боловсон нийтийн 00, ариун цэврийн байгууламж байгуулах төслийг хэрэгжүүлэх чиглэлээр үндэсний хэмжээний ААН-үүдтэй хамтран ажиллаж, уг асуудлыг шийдэх төслийг санаачилсан.

Тэгвэл дотоодын аялал жуулчлалын салбарт томоохон дэмжлэг болох энэхүү төслийн хүрээнд өнөөдөр “НИК” , “Петровис” ХХК-иудтай хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр /2022.08.03/ байгууллаа. Тус компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөө орон нутгийн ШТС-уудыг түшиглэн БОАЖЯ-ны дэмжлэгтэйгээр боловсон 00 байгуулах төслийг хэрэгжүүлэх юм.

Энэ үеэр БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж “Энэ зөвхөн нийгмийн хариуцлагаа ухамсарласан нэг байгууллагаар зогсохгүй. Цаашид алслагдсан аймаг сумдад салбартай аж ахуйн нэгж, байгууллагуудад нийгмийн хариуцлагаараа манлайлж, байгаль орчноо хайрлан хамгаалахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой үндэсний хэмжээний төсөл болон өргөжүүлнэ” гэдгийг илэрхийллээ.

Төслийн хүрээнд “НИК”-ийн гүйцэтгэх захирал Н.Наранбат, “Петровис” ХХК-ийн удирдлагууд гарын үсгээ зурлаа. Тус компаниуд нь өөрийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн ШТС-ын салбаруудыг түшиглэн ариун цэврийн байгууламж, боловсон 00 байгуулах аж. Аялагчид зам зуурт биеийн алжаалаа тайлахад ойр дөхөм байлгах үүднээс сум хоорондын ШТС-уудын байршилыг мөн тооцжээ. Энэ нь харж хандах эзэнтэй, 24 цагийн турш аялагчдад нээлттэй байлгах зорилготой юм байна.

Э.Бат-Үүл:  Нэнси Пелоси гэх “мунхаг“ хатагтай Путины түрэмгийллийг дэмжих далд мессежийг Хятадын талд өглөө
Э.Бат-Үүл: Нэнси Пелоси гэх “мунхаг“ хатагтай Путины түрэмгийллийг дэмжих далд мессежийг Хятадын талд өглөө
 
Sekstsagaanbogd буюу Б.Гантулга: Эмэгтэй хүнд гар хүрсэн гэх асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа
Sekstsagaanbogd буюу Б.Гантулга: Эмэгтэй хүнд гар хүрсэн гэх асуудал хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.